Түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, хангамжийн зүйлийг нэр төрөл тус бүрээр дэлгэрэнгүй хөтөлнө. Бараа материалын байнгын системтэй тул удирдлагад хэрэгцээтэй мэдээлэл байнга бэлэн байх болно. Агуулах, худалдааны ажилтан дээр байгаа барааны үлдэгдэлийг хянах боломжтой.
Бэлэн мөнгө болон банкны харилцах дансны бүртгэлийг төгрөг болон дурын гадаад валютаар бүртгэнэ. Төв касс, банкны харилцах данс, худалдааны ажилтан дээр байгаа бэлэн мөнгөний тооцоо хийх боломжтой.
Бусдаас нэхэмжлэн авах мөнгөн дүн болох авлага, бусдад төлөх мөнгөн дүн болох өглөгийг харилцагч тус бүрээр нь дэлгэрэнгүй хөтлөнө.Сүлжээ дэлгүүрийн авлагыг нэгтгэж хөтлөх, авлагын ажилтан, худалдааны ажилчид утасны аппаас харилцагчийн авлагын үлдэгдэлийг харах боломжтой.
Ерөнхий бүртгэлд бүх гүйлгээнүүд шууд татагдан очдог бөгөөд тохируулах бичилтийн гүйлгээг хөтлөх ерөнхий журнал болон санхүүгийн тайлан, тодруулга, шалгах баланс, ерөнхий дэвтэр зэрэг бүхий л бүртгэлийг нэгтгэн гаргах тайлангууд байна.
Энэхүү бүртгэл нь ажиллагсдад олгохоор тооцсон цалин хөлс, мөн түүнээс суутгасан суутгалыг ажилчин бүрээр болон үйлдвэрлэлийн цех, тасаг нэгжээр ангилан хөтлөх бөгөөд Нийгмийн даатгал, татварын цахим системд нийцсэн xml загварын файл гаргах боломжтой. Мөн ажилтнуудын ээлжийн амралт, эмнэлэгийн хуудсыг бодно.
Орлого, ашиглалтаас хасах, борлуулалт, дахин үнэлгээ, дотоод хөдөлгөөн, элэгдэл бодох зэрэг үндсэн хөрөнгийн бүхий л бүртгэлийг хөтлөх боломжтой. Үндсэн хөрөнгийн элэгдэл бодох дурын аргыг хөрөнгө бүрт сонгох боломжтой.